Миний харах өнцөг

2014-12-14 - Эхийн хайр [ЗУРАГЛАЛ]

 Хүрэн овооны энгэрт өвөлжих ганц айлын яндангаар аргалын утаа суунаглан  харагдана. Шөнөдөө нилээн цас орсон бололтой. Хотонд нь хэвтэх хонь нь шинэхэн орсон цаснаас ялгагдахгүй мэт. Баруун талын их гэрээс ногоон дээлтэй цэнхэр алчууртай үл ялиг хазгай гишгэсэн ахимаг насны авгай хувинтай сүү цацал барин гэрээс гарч ирлээ. Түүний хүүхдүүд нь ирж идэш уушаа аваад буцаж байгаа юм. Охин хүү хоёрынхоо хацар дээр нь үнсэн үдэж цайныхаа дээжээ өргөн зогсоход нь дээлийн хормой салхинд хийсэн гунигийн хар сүүдэр дайран өнгөрөх шиг болов.

 

Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд


Бичлэг: 3 » Нийт: 7
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax